Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

БНХАУ хөл хориогоо чангатгаснаар ам.долларын ханш чангарлаа

БНХАУ хөл хориогоо чангатгаснаар ам.долларын ханш чангарлаа

БНХАУ хөл хориогоо чангатгаснаар ам.долларын ханш чангарлаа

БНХАУ ковидын эсрэг баримталж буй хөл хориогоо чангатгах шийдвэрийг өчигдөр гаргаснаар АНУ-ын мөнгөн тэмдэгт болох ам.долларын ханш чангарлаа.

БНХАУ-аас ковидгүй орчин бий болгох зорилготойгоор бизнесийн байгууллагууд болон сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоохоор болжээ. Бээжин болон бусад бүс нутагт ковидын нөхцөл байдал дордож байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө хэмээн хөрөнгө оруулагчид эмээж байна. Засгийн газраас удахгүй олон улсын худалдаанд тавьж буй хязгаарлалтаа багасгана гэсэн хүлээлт талаар болж буй тул хөрөнгө оруулагчид эрсдэл багатай валютад хөрөнгө оруулах сонголт хийх болсноор ам.долларын ханш чангарахад нөлөөлсөн байна.

Ам.доллар Японы иений эсрэг 1.2 хувиар өсөж 142.085 иен хүрсэн бол евро мөн адил ам.долларын эсрэг 0.86 хувиар суларч 1.0235 ам.доллар хүрлээ. Ам.долларыг бусад томоохон мөнгө тэмдэгтийн эсрэг хэмждэг индекс болох DXY нь арваннэгдүгээр сар гарснаас хойш нэлээд уналттай байсан бол өчигдөр өндөр өсөлт үзүүллээ.

Ам.долларын өсөлтөд нөлөөлж буй өөр нэгэн хүчин зүйл нь өчигдөр Сан-Франциско дахь ХНС-гаас “Инфляц дараа дараагийн сард таамаглаж байснаас өндөр үзүүлэлттэй байвал төв банкнаас бодлогын хүүг 5.0 хувь давтал өсгөж болзошгүй” хэмээн мэдэгдсэн явдал юм. Тиймээс хөрөнгө оруулагчид дараа сарын хэрэглээний үнийн индекс болох бусад чухал статистик үзүүлэлтүүд зарлагдахыг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.