Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНГЛИЙН БАНК ХҮҮГЭЭ 0.5 ХУВИАР ӨСГӨЖ, 2.25 ХУВЬД ХҮРГЭВ

АНГЛИЙН БАНК ХҮҮГЭЭ 0.5 ХУВИАР ӨСГӨЖ, 2.25 ХУВЬД ХҮРГЭВ

АНГЛИЙН БАНК ХҮҮГЭЭ 0.5 ХУВИАР ӨСГӨЖ, 2.25 ХУВЬД ХҮРГЭВ

АНГЛИЙН БАНК ХҮҮГЭЭ 0.5 ХУВИАР ӨСГӨЖ, 2.25 ХУВЬД ХҮРГЭВ

Их Британийн инфляц бага зэрэг буурсан ч зорилтот түвшнээс давсан хэвээр байгаа тул Английн Төв банк үндсэн зээлийн хүүгээ 0.5 хувиар өсгөж, 2.25 хувьд хүргэсэн нь сүүлийн 14 жилийн дээд үзүүлэлт юм.

Мөн тус банк 10-р сард Их Британийн засгийн газрын бондын идэвхтэй борлуулалтыг эхлүүлж, зөөлөн бодлогын хүрээнд хуримтлуулсан багцаа бууруулна гэдгээ баталжээ.

Шинэ засгийн газар айл өрх, аж ахуйн нэгжүүдэд зориулсан эрчим хүчний үнийг хязгаарлах төлөвлөгөөний ачаар инфляцын төлөв байдал сайжирсан гэж тус банк мэдэгдсэн ч стерлингийн ханшийн уналтаас үүдсэн дарамт шахалт, хөдөлмөрийн зах зээл хүчтэй хэвээр байгааг анхаарууллаа.

10-р сард инфляц 11%-иас бага хэмжээнд хүрч, өмнөх таамагласнаасаа доогуур түвшинд хүрнэ гэж найдаж байгаа ч 10%-иас доош буухад дахин хэдэн сар шаардлагатайг анхаарууллаа.

Түүнчлэн засгийн газраас баасан гарагт хийхээр төлөвлөж буй төсвийн арга хэмжээ нь өсөлт, инфляцын төлөвийг бодитойгоор өөрчлөх боломжтойг тэмдэглэв.

Хэрэв эдийн засгийн хэтийн төлөвт эрэлтийн өсөлтөөс үүдэн инфляцын дарамт  хэвээр байвал шаардлагатай хүчтэй хариу авах болно хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.