Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 75 нэгжээр өсгөх шийдвэрийг гаргалаа

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 75 нэгжээр өсгөх шийдвэрийг гаргалаа

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 75 нэгжээр өсгөх шийдвэрийг гаргалаа

Өчигдөр Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг дахин 75 нэгжээр өсгөх шийдвэрийг гаргаж, 2.5 хувьд хүргэлээ. Ингэснээр бодлогын хүү 2018 оны 12-р сараас хойших хамгийн өндөр түвшинд ирлээ.

Шинжээчдийн таамаглаж байснаар шийдвэр гарсан нь хөрөнгийн зах зээлийг өсөлтөд оруулав. Тухайлбал, S&P500 2.62 хувиар, Nasdaq 4.06 хувиар, Dow Jones 1.37 хувиар өслөө.

Төв банкнаас инфляцыг хяналтад оруулах нь нэн тэргүүний зорилт гэсэн байр суурьтай байна. Дараагийн бодлогын хүүгийн шийдвэр есөн сард ба хэдэн хувиар өсгөх нь тэр үеийн датанаас шалтгаалах болно гэж ХНС-гаас мэдэгдсэн. Мөн мөнгөний бодлогыг хэд хэдэн удаа дараалан чангатгасан тул эхлээд эдийн засаг бодлогын хүүгийн өсөлтийг хэр хүлээж авч байгааг ажиглах нь зүйтэй.

Дотоодын нийт бүтээгдэхүүн болон бусад эдийн засгийн үзүүлэлтүүд бага зэргийн уналттай байгаа ч хөдөлмөрийн зах зээлийг илтгэсэн үзүүлэлтүүд сайшаалтай гарч байгаа нь эдийн засаг удаашрах болоогүй гэсэн таамаглал гаргахад хүргэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.