Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Жое Байден инфляцын өсөлтөд буруутай юу?  

Жое Байден инфляцын өсөлтөд  буруутай юу?  

Жое Байден инфляцын өсөлтөд буруутай юу?  

АНУ-ын хэрэглээний үнийн индекс жилийн өмнөхөөс 8 гаруй хувиар өссөн тул ерөнхийлөгч Жое Байден үнийн дарамтыг бууруулахын тулд стратегийн нөөцөөс зах зээлд газрын тос нийлүүлж, компаниудыг үнээ буулгахыг шаардаж байна.

Байден сэтгүүлчдэд  "Инфляцийг бууруулах нь  миний нэн тэргүүний зорилт гэдгийг америк хүн бүр мэдэхийг хүсч байна. Инфляцын өсөлтөд COVID-19 цар тахал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, Орос  Украйны дайн зэрэг  буруутай” гэсэн байна.

Мөн тэрээр бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахын тулд Хятадад ногдуулдаг Трампын үеийн гаалийн татварыг тэглэх бодолтой байгаа ч ямар нэгэн шийдвэр гараагүй гэж мэдэгджээ.  

Байден болон Ардчилсан намын гишүүдийн хувьд өнгөрсөн жилд COVID-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулахын тулд олгосон тусламж, дэд бүтцийн зардалд маш их мөнгө зарцуулсан нь дээд амжилт тогтоосон юм. Тиймээс Бүгд найрамдах намынхан болон зарим эдийн засагчид энэхүү зарлага нь инфляцийг хөөрөгдсөж байна гэж мэдэгджээ.

Сан Францискогийн Холбооны нөөцийн банкнаас 3 сард хийсэн судалгаагаар АНУ-ын төсвийн урамшуулал нь одоогийн инфляцийн 3 хувийг бий болгосон гэж тооцоолсон байна. Гэхдээ дээрх арга хэмжээг аваагүй бол эдийн засаг дефляцид орж, түүнийг удирдахад илүү хэцүү байх байсан гэжээ.

АНУ-ын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ хагас нэгжээр нэмсэн бөгөөд энэ онд дахин нэмэх төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.