Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хөрөнгийн зах зээл уналттай байгаа үед хамгийн найдвартай хөрөнгө оруулалт бол “БОНД” юм

Хөрөнгийн зах зээл уналттай байгаа үед хамгийн найдвартай хөрөнгө оруулалт бол “БОНД” юм

Хөрөнгийн зах зээл уналттай байгаа үед хамгийн найдвартай хөрөнгө оруулалт бол “БОНД” юм

Дэлхийн хөрөнгийн зах зээл дэх бүх хувьцаа Орос Украйны сунжирсан дайн, БНХАУ-ын ковидыг тэг түвшинд барих хатуу бодлого, халаас хоосолсон инфляцаас шалтгаалж оны эхнээс 15-30 хувиар унаж, улаанаараа эргэж байна.  Цаашдаа ч БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпины 3 дахь удаагийн бүрэн эрхийн томилгоо хийгдтэл ковидын хатуу бодлого үргэлжлэхээр байна.Тиймээс хөрөнгийн зах зээл тэр чигтээ уруудаж буй энэ үед хамгийн найдвартай аюулгүй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх боломж нь “БОНД” юм.

Монголын хувьд бондуудын жилийн өгөөж 16-18 хувьтай байна. Өөрөөр хэлбэл иргэд хадгаламжаас бараг 2 дахин их хүүтэйгээр, эрсдэл багатайгаар, тогтмол ашиг хүртэх боломж юм. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд богино хугацаанд буюу 3, 6, 9 сар жилээр гээд хүссэн хугацаандаа хөрөнгө оруулснаар мөнгөө түгжихгүй байх давуу талыг олгодог.

Тухайлбал, ХҮҮНЭЭС ХҮҮ ТООЦОГДОХ, ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОНД-ын хувьд 3-12 сарын хугацаатай бөгөөд 13-18.1%-ийн хүүтэй байна. Хэрэв хүүгээрээ дахин хөрөнгө оруулалт хийвэл 2️⃣0️⃣%-ийн нэмэлт өгөөж хүртэнэ. Өөрөөр хэлбэл эдийн засаг унаж, инфляци өссөн ч энэхүү бонд таны хөрөнгийг хамгаалахад туслах юм. 

Түүнчлэн ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч байгаа үед олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн 6.8 хувийн хүүтэй бондод хөрөнгө оруулснаар та ханшийн эрсдэлд өртөхгүйгээр өндөр өгөөж хүртэх боломж нээгдэж байна. 

ХҮҮНЭЭС ХҮҮ ТООЦОГДОХ, ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОНД-https://forms.gle/UNxbGfjz9MzhZfYM9

ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН КОМПАНИЙН 6,8%-ИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНД-https://docs.google.com/.../1FAIpQLSffzsuG3qvX0g.../viewform линкээр мэдээллээ бөглөж аваарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.