Хаан банк хк-ийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд төгрөгийн босгыг давлаа
Монголын хөрөнгийн зах зээлийн томоохон компаниудын нэг болох ХААН Банк ХК (MSE: KHAN)-ийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд төгрөгийн босгыг давж, дотоодын хувьцааны зах зээлийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж байна.
2026 оны 10-р сарын 12-ны өдрийн арилжаагаар MSE:KHAN хувьцааны ханш 2,053 төгрөгт хаагдсан бол 10-р сарын 13-ны байдлаар 2,098 төгрөгт хүрч, өмнөх өдрийн хаалтын ханшаас 2.2 хувиар өсөөд байна.
Хувьцааны ханш сүүлийн зургаан сарын хугацаанд мэдэгдэхүйц сэргэлт үзүүлжээ. Тодруулбал, 4-р сарын 1-ний ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тогтоох бүртгэлийн өдрийн дараа ханш 1,478 төгрөгөөс 1,200 төгрөг хүртэл буурсан. Харин үүнээс хойш өсөлтийн чиг хандлага давамгайлж, өнөөдрийн байдлаар энэ оны хамгийн доод түвшнээсээ 74.8 хувиар өсөөд байна.
Ханшийн сэргэлттэй зэрэгцэн арилжааны идэвх нэмэгдэж байгаа нь анхаарал татаж байна. 9-р сараас хойш KHAN хувьцааны өдрийн дундаж арилжааны үнийн дүн 200 сая төгрөгөөс давж байгаа нь тус хувьцаанд чиглэсэн хөрөнгө оруулагчдын оролцоо идэвхтэй байгааг илтгэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
