OpenAI-ийн тайлан технологийн компаниудад дарамт болов
OpenAI-ийн орлого төсөөлснөөс бага гарсан нь хиймэл оюун ухааны салбарын томоохон компаниудын хувьцааны ханш огцом буурлаа.
Тодруулбал, OpenAI 9-р сарын эцсийн байдлаар жилийн дүнгээр тооцсон орлогын хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрснийг хөрөнгө оруулагчдад танилцуулжээ. Энэ нь өнгөрсөн сарын сүүлээр мэдээллэж байсан 68 тэрбум ам.доллараас 18 тэрбум ам.доллар буюу 26.5 хувиар бага үзүүлэлт юм. Гэхдээ өмнөх 68 тэрбум ам.долларын тооцоонд OpenAI-ийн түнш компаниудын нийт орлогыг багтаасан байсан тул хоёр үзүүлэлтийг шууд харьцуулах боломжгүй юм.
Энэхүү мэдээллийн дараа хиймэл оюун ухааны дэд бүтэц, чип үйлдвэрлэлийн компаниудын хувьцаанд борлуулалтын дарамт нэмэгдэж, Nvidia (NVDA) 3%, Oracle (ORCL) бараг 6%, CoreWeave (CRWV) бараг 8%, AMD (AMD) болон Broadcom (AVGO) тус бүр 4%, Intel (INTC) 5%, Super Micro Computer (SMCI) бараг 5 хувиар тус тус унажээ.
Гэсэн хэдий ч OpenAI-ийн бизнесийн өсөлт өндөр хэвээр байна. Тус компанийн мэдээлснээр 3-р улиралд жилийн дүнгээр тооцсон орлогын хэмжээ 77 хувиар, байгууллагын хэрэглэгчдэд чиглэсэн бизнесийнх нь 107 хувиар өссөн байна.
Нөгөө талаас, OpenAI-ийн зах зээлийн үнэлгээ 852 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2027 онд IPO хийхээр төлөвлөж байгаа нь компанийн ирээдүйн орлого, ашигт ажиллагааны талаарх хөрөнгө оруулагчдын хүлээлтийг улам өндөр болгож байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
