Бодлогын хүүг дахин 1 удаа өсгөх хүлээлт хувьцааны ханшид шингэсэн
АНУ-ын Холбооны Нөөцийн Банк энэ оны эцэс гэхэд бодлогын хүүгээ дахин нэг удаа өсгөх төлөвтэй байгаа ч шийдвэрийг яг хэзээ гаргах нь тодорхойгүй байна. Тэгэхээр яг одоо зах зээл хүүг дахин нэг өсгөх хүлээлт ханшид шингэж байгаа гэсэн үг юм.
Fed есдүгээр сарын 16-ны хурлаар бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн бөгөөд эдийн засгийн төсөөлөл ирүүлсэн 18 албан тушаалтны 16 нь он дуусахаас өмнө дахин нэг удаа хүү өсгөнө гэж үзжээ. Гэхдээ дараагийн шийдвэрийг инфляц, хөдөлмөрийн зах зээл болон эдийн засгийн шинэ мэдээлэлд үндэслэн гаргахаа онцолсон байна.
Хэдийгээр АНУ-ын наймдугаар сарын суурь PCE инфляц 3.0%, нийт PCE инфляц 3.4% болж, хүлээлтээс доогуур гарсан ч Fed-ийн 2%-ийн зорилтот түвшнээс өндөр хэвээр байна. Мөн хөдөлмөрийн зах зээл тогтвортой, эдийн засгийн өсөлт эрчимжиж байгаа нь инфляц удаан хугацаанд өндөр түвшинд хадгалагдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж 2002 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Fed-ийн албан тушаалтнууд үүнийг бодлогын хүү цаашид өсөх хүлээлт, эдийн засгийн тогтвортой өсөлт болон хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын идэвхжилтэй холбон тайлбарласан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
