Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

S&P 500 болон Nasdaq түүхэн дээд түвшинд хүрлээ

S&P 500 болон Nasdaq түүхэн дээд түвшинд хүрлээ

S&P 500 болон Nasdaq түүхэн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын хөрөнгийн зах зээл мягмар гарагт буюу өчигдрийн арилжаагаар өсөж, S&P 500 болон Nasdaq индексүүд түүхэн дээд түвшинд хаагдлаа. Сүүлийн хэдэн долоо хоногт зах зээлд дарамт болж байсан газрын тосны үнэ, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж тогтворжсон нь хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг тодорхой хэмжээнд намжаажээ.

Газрын тосны өндөр үнэ инфляцыг дахин хөөрөгдөж, ХНС бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байсан. Харин G7-ийн орнууд дизель болон түүхий газрын тосны стратегийн нөөцөөс нийлүүлэлт хийхээр тохиролцсоноор нийлүүлэлтийн эрсдэл суларч, газрын тосны үнэ тогтворжсон байна. Өөрөөр хэлбэл, газрын тосны үнийн дарамт намжих нь инфляц болон хүүгийн талаарх айдсыг зэрэг сулруулж, хувьцааны зах зээлд дэмжлэг үзүүлж байна.

Үүний зэрэгцээ AI-ийн хөрөнгө оруулалтын мөчлөг хүчтэй хэвээр байна. AMD 2027 онд AI чипийн нийлүүлэлтээ мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бол Marvell дата төвийн чипийн эрэлт өндөр байгаатай холбоотойгоор 2028 оны орлогын төсөөллөө өсгөжээ.

Одоо зах зээлийн анхаарал ирэх долоо хоногоос эхлэх III улирлын тайлангийн улиралд шилжиж байна. Шинжээчдийн тооцоогоор S&P 500 компаниудын ашиг III улиралд өмнөх оны мөн үеэс нийтдээ 30.6%-иар өсөх хүлээлттэй байгаа бөгөөд технологийн компаниудын ашиг 66.5%-иар өсөх төлөвтэй байна. Тиймээс индексүүд түүхэн дээд түвшинд хүрсэн энэ үед цаашдын өсөлтийг үргэлжлүүлэх гол шалгуур нь компаниудын бодит ашиг зах зээлийн өндөр хүлээлтийг биелүүлж чадах эсэх болж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.