Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Nvidia $6 их наядын үнэлгээнд ойртож, түүхэн дээд ханшаа шинэчиллээ

Nvidia $6 их наядын үнэлгээнд ойртож, түүхэн дээд ханшаа шинэчиллээ

Nvidia $6 их наядын үнэлгээнд ойртож, түүхэн дээд ханшаа шинэчиллээ

AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт өндөр хэвээр байгаа нь Nvidia-ийн хувьцааг дахин түүхэн дээд түвшинд хүргэлээ. Даваа гарагт хувьцааны ханш $240 орчимд хүрч, компанийн зах зээлийн үнэлгээ $5.8 их наяд орчим болсон нь $6 их наядын босгоос ердөө $200-300 тэрбумын зайд ирээд байна.

Сүүлийн өсөлтийг компанийн хүчтэй санхүүгийн үзүүлэлтээс гадна $150 тэрбумын хувьцаа буцаан худалдан авах хөтөлбөр болон Morgan Stanley Nvidia-г чипийн салбарын шилдэг сонголтоор дахин нэрлэсэн нь дэмжжээ. Nvidia-ийн сүүлийн улирлын орлого $96.2 тэрбумд хүрч, зах зээлийн хүлээлтийг давсан бол дараагийн улиралд ойролцоогоор $108 тэрбумын орлого олохоор төсөөлж байгаа нь AI тооцооллын эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна.

Гэхдээ Nvidia түүхэн дээд ханшаа шинэчилж байгаа ч нэг сонирхолтой дүр зураг ажиглагдаж байна. Тус компанийн хувьцаа 2026 он гарснаас хойш ойролцоогоор 28% өссөн бол хагас дамжуулагчийн салбарын ETF бараг 96%-ийн өсөлт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ жилийн чипийн салбарын өсөлтийг Nvidia дангаараа тэргүүлээгүй бөгөөд хөрөнгө оруулагчдын мөнгөн урсгал бусад AI болон хагас дамжуулагчийн компаниуд руу илүү өргөн хүрээнд тархсан байна.

Цаашлаад AI салбарын гол хязгаарлалт зөвхөн чипийн нийлүүлэлт байхаа больж, дата төвүүдийг ажиллуулах цахилгаан эрчим хүч болон дэд бүтцийн хүрэлцээ рүү шилжиж байна гэж Morgan Stanley үзжээ. Энэ нь AI-ийн хөрөнгө оруулалтын дараагийн шатанд зөвхөн Nvidia ба бусад чип үйлдвэрлэгчид бус, дата төв, эрчим хүч болон холбогдох дэд бүтцийн компаниудын ач холбогдол улам нэмэгдэх боломжтойг харуулж байна.

Ингэснээр Nvidia-ийн шинэ дээд ханш нь зөвхөн нэг компанийн өсөлтөөс илүүтэйгээр AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын мөчлөг одоогоор хүчтэй хэвээр байгааг илэрхийлж байна. Харин зах зээлийн анхаарал цаашид “AI-ийн хөрөнгө оруулалт үргэлжлэх үү?” гэдгээс илүү энэ их хөрөнгө оруулалтын дараагийн өсөлт хаана үүсэх вэ? гэсэн асуудал руу шилжиж эхэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.