Хятад шатахууны экспортоо зогсоож, дотоодын нөөцөө хамгаалахад анхаарч байна
Хятадын газрын тос боловсруулах компаниуд аравдугаар сард шатахууны бүтээгдэхүүний экспортоо түр зогсоогоод байна. Дотоодын нөөц буурсан энэ үед Бээжин бензин, дизель болон онгоцны түлшний нийлүүлэлтийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж буй аж.
Ираны дайн эхэлж, Ойрх Дорнодоос нийлүүлэх түүхий газрын тос тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятад 3-р сараас шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоосон. 7-р сараас уг хязгаарлалтыг тодорхой хэмжээнд сулруулсан ч экспортын хэмжээг сар бүрийн нөхцөл байдалд үндэслэн зохицуулж иржээ. Харин 10-р сарын байдлаар Хонконг, Макаогоос бусад зах зээлд бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрлийг томоохон боловсруулах үйлдвэрүүдэд олгоогүй байна.
Энэ шийдвэр олон улсын түлшний зах зээл дэх нийлүүлэлтийн дарамтыг улам нэмэгдүүлэх эрсдэлтэй. Ираны дайны улмаас Ойрх Дорнодын түлшний нийлүүлэлт аль хэдийн хумигдаж, Украины довтолгоонууд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд саад учруулж буй энэ үед Хятадын нийлүүлэлт зах зээлээс түр хугацаанд гарах нь Азийн дизель болон бусад боловсруулсан бүтээгдэхүүний үнийг өсгөх нөхцөл бүрдүүлж байна.
Ийнхүү дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах хүчин чадалтай Хятад улс экспортын өндөр ашгийг ашиглахаас илүүтэй дотоодын эрчим хүчний аюулгүй байдлыг тэргүүнд тавьж байна. Хэрэв экспортын хязгаарлалт удаан үргэлжилбэл Сингапур, Малайз, Австрали, Вьетнам зэрэг Хятадын түлшний гол худалдан авагч орнуудад нийлүүлэлтийн дарамт нэмэгдэх эрсдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
