Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ-ын технологийн салбарын томчууд Трамп-Ши нарын уулзалтад оролцоно

АНУ-ын технологийн салбарын томчууд Трамп-Ши нарын уулзалтад оролцоно

АНУ-ын технологийн салбарын томчууд Трамп-Ши нарын уулзалтад оролцоно

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт АНУ-д төрийн айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд Вашингтонд болох оройн зоогт АНУ-ын технологи, санхүүгийн салбарын томоохон удирдлагууд оролцохоор болжээ.

Одоогоор Nvidia-ийн Женсен Хуанг, OpenAI-ийн Сэм Алтман, Google-ийн Сундар Пичай, Tesla болон SpaceX-ийн Илон Маск, Apple-ийн Тим Күүк, Meta-ийн Марк Зукерберг, Microsoft-ийн Сатья Наделла, мөн Amazon, Citigroup, Dell-ийн удирдлагууд оролцох төлөвтэй байна.

Харин Ши Жиньпинтэй хамт АНУ-д очих Хятадын бизнесийн төлөөлөгчдийн нэрс албан ёсоор тодорхой болоогүй байна.  АНУ, БНХАУ-ын хооронд технологи, хөрөнгө оруулалт болон худалдааны хязгаарлалт үргэлжилж буй үед энэхүү уулзалт нь хоёр улсын эдийн засаг, технологийн харилцааны цаашдын чиглэлийг ажиглах чухал үйл явдал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.