Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Юанийн ханш төгрөгийн эсрэг чангарч түүхэн дээд ханшдаа хүрлээ

Юанийн ханш төгрөгийн эсрэг чангарч түүхэн дээд ханшдаа хүрлээ

Юанийн ханш төгрөгийн эсрэг чангарч түүхэн дээд ханшдаа хүрлээ

 

Хятадын юань ам.долларын эсрэг 2022 оноос хойших дээд түвшинд хүрч, харин Монголбанкны ханшаар 1 юань 536.86 төгрөг болж түүхэн өндөр түвшинд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, юань ам.долларын эсрэг чангарч байгаагаас гадна төгрөг юанийн эсрэг сул байгаа нь Монголын эдийн засагт илүү шууд мэдрэгдэх эрсдэл юм.

Монголын хувьд нөлөөлөл нь голчлон импортын үнээр дамжина. 2025 онд БНХАУ Монголын нийт импортын 40.9%, экспортын 89.4%-ийг бүрдүүлсэн. Ийм өндөр хамааралтай нөхцөлд юань төгрөгийн эсрэг чангарах нь Хятадаас авдаг өргөн хэрэглээний бараа, тоног төхөөрөмж, барилгын материал зэрэг бүтээгдэхүүний төгрөгөөр илэрхийлэгдэх өртгийг өсгөж, улмаар дотоодын инфляцад нэмэлт дарамт үзүүлэх боломжтой.

Нөгөө талд юанийн чангаралт нь Монголын экспортод тодорхой эерэг сувагтай. Хятадын худалдан авагчдын хувьд ам.доллароор үнэлэгддэг Монголын нүүрс, зэс зэрэг түүхий эд харьцангуй хямдрах боломжтой тул эрэлтэд дэмжлэг болж болно. Гэхдээ экспортын орлогод үзүүлэх бодит нөлөө нь юанийн ханшаас илүүтэй Хятадын эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнэ болон худалдан авалтын хэмжээнээс хамаарна. Монголын экспортын Хятадаас хэт өндөр хамаарал нь энэ сувгийн эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.