Ормуз ба Баб-эль-Мандеб: Газрын тосны тээврийн хоёр том эрсдэл
Саудын Араб болон Ираны дэмжлэгтэй Йемений Хуситуудын хоорондын зэвсэгт хурцадмал байдал Улаан тэнгисийн бүс рүү тэлж, газрын тосны тээврийн гол маршрутуудад шинэ эрсдэл үүсэж эхэллээ.
Ормузын хоолойгоор дамжих хөдөлгөөн аль хэдийн хязгаарлагдсан энэ үед Улаан тэнгисийн маршрут доголдвол Персийн булангийн газрын тосыг дэлхийн зах зээлд хүргэх хоёр гол гарц зэрэг эрсдэлд орох юм.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM)-ын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 100 мянга гаруй Йемен иргэн дүрвэж, ихэнх нь дотооддоо шилжин суурьшжээ. Зарим иргэд Баб-эль-Мандебын хоолойг завиар гатлан Африкийн эрэгт хүрсэн байна. Хүмүүнлэгийн нөхцөл байдал ийнхүү дордож байгаа нь бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл зөвхөн далайн тээврээр хязгаарлагдахгүйг харуулж байна.
Зах зээлд үүссэн тодорхойгүй байдлын улмаас газрын тосны үнэ пүрэв гарагт бага зэрэг буурсан ч баррель нь 100 ам.доллараас дээш түвшинд хадгалагдлаа. Мөн АНУ-ын дизель түлшний дундаж үнэ галлон тутамд 6.40 ам.долларт хүрч, шинэ дээд түвшин тогтоожээ.
Хэрэв Хуситуудын довтолгоо Улаан тэнгисийн тээвэрт удаан хугацаанд саад учруулбал Ормузын хоолойн хязгаарлалттай давхцаж, дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, тээврийн зардал болон инфляцад үзүүлэх дарамт нэмэгдэх эрсдэлтэй байдал үүсээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
