Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр хадгаллаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12.5%-д хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Шийдвэрт инфляцын төлөв, эдийн засгийн идэвхжил болон гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзан үзжээ.
2026 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд жилийн инфляц 12.5%, Улаанбаатар хотод 11.6% болж, өмнөх сараас тус тус 0.5 болон 1.4 нэгж хувиар буурлаа. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, хүнсний үнийн өсөлт саарсан нь инфляц буурахад голлон нөлөөлсөн байна.
Нөгөө талд шатахууны үнэ, төсвийн зардал болон цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэх эрсдэл хэвээр байна. Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсөв инфляцын цаашдын төлөвт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг болж байгаа байна.
Монголбанкны зүгээс инфляц 2027 оны II улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтот интервалын дээд орчимд хүрэх төлөвтэй байна гэж мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
