SK Hynix АНУ-д санах ойн чип үйлдвэрлэхээр төлөвлөж байна
Өмнөд Солонгосын SK Hynix компани АНУ-ын нутаг дэвсгэрт анх удаа санах ойн чип үйлдвэрлэх боломжийн хүрээнд Intel-тэй хэлэлцээр хийж байгаа байна.
Хэлэлцэж буй хувилбаруудын нэгээр SK Hynix нь Intel-ийн Охайо мужид барьж буй чип үйлдвэрлэлийн байгууламжийн тодорхой хэсгийг түрээслэн ашиглах боломжтой юм.
Хэрэв хоёр тал тохиролцоонд хүрвэл энэ нь Intel-ийн санхүүгийн дарамтыг бууруулахын зэрэгцээ АНУ-ын дотоодын чип үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой бодлоготой нийцэх алхам болно.
АНУ-д чип үйлдвэрлэх зардал Өмнөд Солонгостой харьцуулахад өндөр боловч SK Hynix-ийн хувьд АНУ дахь хэрэглэгчдэд ойртох, нийлүүлэлтийн баталгааг нэмэгдүүлэх, AI-ийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах стратегийн ач холбогдолтой юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
