Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүллээ

ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүллээ

ХНС инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүллээ

АНУ-ын Холбооны нөөцийн сан 9-р сарын 16-ны өдөр бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлж, 3.75%-4.00% болголоо. Энэ нь сүүлийн 3 жилийн хугацаанд бодлогын хүүгээ анх удаа нэмэгдүүлсэн тохиолдол юм.

Инфляцын түвшин өндөр хэвээр байгаа тул үүнийг 2%-ийн зорилтот түвшинд хүргэх үйл явцыг хурдасгах зорилгоор ХНС-ийн нийт 18 бодлого боловсруулагчаас 16 нь энэ оны эцэс гэхэд бодлогын хүүг дор хаяж нэг удаа дахин 0.25 нэгж хувиар нэмэгдүүлэх төлөвтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин Ерөнхийлөгч Доналд Трамп бодлогын хүүг 1% буюу түүнээс доош түвшинд хүргэх ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна

ХНС-ийн дарга Кевин Уорш эдийн засгийн өсөлт, хөдөлмөрийн зах зээл болон хөрөнгө оруулалт хүчтэй хэвээр байгаа нь үнийн дарамтыг нэмэгдүүлж байна гэж тайлбарлажээ. Мөн инфляцын дарамт зөвхөн эрчим хүчний үнэ болон импортын тарифын нөлөөгөөр хязгаарлагдахгүй, өргөн хүрээнд ажиглагдаж байна гэж үзсэн байна.

Энэ удаагийн шийдвэр нь АНУ-д инфляцын дарамт өндөр хэвээр байгаа нөхцөлд мөнгөний бодлого цаашид ч чангарч болзошгүй гэсэн хүлээлтийг нэмэгдүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.