Дунд хугацааны сонгуулийн дараа Ираны дайн дуусна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай үргэлжилж буй дайн 11-р сарын завсрын сонгуулийн дараахан дуусаж магадгүй бөгөөд үүний дараа газрын тосны үнэ огцом буурна гэж мэдэгдлээ.
Тэрээр Ирландад хийсэн айлчлалынхаа үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Дайн тун удахгүй, магадгүй завсрын сонгуулийн дараахан дуусна. Тэгвэл газрын тосны үнэ огцом буурна” хэмээн хэлжээ.
Газрын тосны үнэ өнгөрсөн баасан гарагт буурсан ч долоо хоногийн дүнгээрээ хүчтэй өсөлттэй хэвээр байна. Иран болон Персийн булангийн орнууд Ормузын хоолойн асуудлаар Оманд хэлэлцээ хийхээр болсон билээ. Талууд Оманы нийслэл Маскат хотод уулзаж, Ормузын хоолойгоор дамжих Иран болон Оманы усан тээврийн шинэ маршрут байгуулах тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа нь хурцадмал байдлыг дипломат аргаар намжаах боломж байгааг харуулж байна.
Иймээс газрын тосны үнийн цаашдын чиглэлд Ираны дайны нөхцөл байдал, Ормузын хоолойн тээвэр болон дипломат хэлэлцээний үр дүн голлох нөлөө үзүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
