Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

9-р сарын 24 -нд Ши Жиньпин АНУ-д айлчилна

9-р сарын 24 -нд Ши Жиньпин АНУ-д айлчилна

9-р сарын 24 -нд Ши Жиньпин АНУ-д айлчилна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын уулзалт 9-р сарын 24-нд болох төлөвтэй байгаа бөгөөд хоёр улсын харилцаанд тариф, худалдаанаас гадна технологи, хиймэл оюун ухаан гол асуудлын нэг болж байна. Гэхдээ Хятадын тал Ши Жиньпиний айлчлалыг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Сүүлийн үед хоёр улсын өндөр түвшний төлөөлөгчид Бээжинд хэд хэдэн уулзалт хийж, AI-ийн хөгжлийг аюулгүй хүрээнд удирдах хамтарсан дүрэм, хязгаарлалт тогтоох боломжийг хэлэлцжээ. Хүчирхэг AI загварууд буруу зорилгоор ашиглагдвал зөвхөн АНУ, Хятад төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон эрсдэл учруулж болзошгүй гэж талууд үзэж байна.

Иймээс Трамп, Ши нарын уулзалтаар AI-ийн хөгжлийг зохицуулах хамтын механизм бий болгох, мөн хоёр улсын хоорондын тарифын түр эвлэрлийг сунгах асуудал чухал байр суурь эзлэх төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.