АНУ G20-ийн орнуудтай уулзаж байна, удахгүй Ши Жиньпинтэй уулзана
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Хятадын экспортын хэт өсөлтийг хязгаарлахын тулд G20-ийн орнууд Хятадтай хийж буй худалдааны нөхцөлөө дахин авч үзэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар Хятад дотоодын эрэлт сул байгааг экспортоо нэмэгдүүлэх замаар нөхөж байгаа бөгөөд тус улсын худалдааны ашиг 1.2 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлж байна.
АНУ аль хэдийн Хятадын олон төрлийн бараанд өндөр тариф тогтоож, зарим бүтээгдэхүүний импортыг хязгаарласан. Үүний үр дүнд 2026 оны эхний зургаан сард АНУ-ын Хятадтай хийсэн худалдааны алдагдал өмнөх оны мөн үеэс гуравны нэгээр буурч, 73.9 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч АНУ руу чиглэж байсан Хятадын бараа Европ, Латин Америк зэрэг бусад зах зээл рүү илүү ихээр нийлүүлэгдэх болсон байна.
Бессентын хэлснээр асуудлыг зөвхөн юанийн ханшийг өсгөх замаар шийдэх боломжгүй. Харин Хятадын үйлдвэрлэлийн өндөр татаас, экспортод хэт түшиглэсэн бүтэц болон сул дотоодын хэрэглээг өөрчлөх нь гол шийдэл гэж үзэж байна.
Гэсэн хэдий ч АНУ, Хятадын харилцаа бүхэлдээ хурцдаж байгаа гэсэн үг биш. 9-р сард болох Трамп болон Ши Жиньпиний уулзалтын өмнө хоёр тал стратегийн бус ойролцоогоор 30 тэрбум ам.долларын барааны тарифыг харилцан бууруулах, мөн хиймэл оюуны аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
