АНУ Ираны санхүүгийн урсгалыг хаахын тулд банкнуудад хориг тавьж эхэллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираныг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлогоо эрчимжүүлж, дахин нэг банканд хориг арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Сангийн сайд Скотт Бессент Ирантай холбоотой санхүүгийн гүйлгээг таслан зогсоохын тулд шаардлагатай тохиолдолд илүү хатуу арга хэмжээ авна гэдгийг онцолжээ.
АНУ өмнө нь Ираны эсрэг цэргийн ажиллагаанаас илүүтэй эдийн засаг, санхүүгийн дарамтад төвлөрөхөө мэдэгдсэн. Үүний эхний алхам болгож Египетийн хоёр дахь том банк Banque Misr-ийн АНУ дахь салбаруудыг АНУ-ын санхүүгийн системээс тусгаарлах санал гаргасан байна.
Гол анхаарал одоо Хятад руу чиглэж байна. Хятад нь Ираны хамгийн том худалдааны түнш, газрын тосны гол худалдан авагч бөгөөд Бессент G20-ийн уулзалтаар Хятадын төлөөлөгчидтэй энэ асуудлыг хэлэлцэнэ. Тэрээр Ираны газрын тосыг үргэлжлүүлэн худалдан авч буй Хятадын эсрэг хориг тавих зэрэг хувилбар нээлттэй байгааг мэдэгдэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
