Ормузын хоолойн зөрчил дахин нэмэгдлээ
АНУ-ын арми Ираны пуужин харвах хоёр төхөөрөмжид цохилт өгсөн талаар тус улсын албан тушаалтан мэдээллээ. Энэ нь Вашингтоны зүгээс Иранд долоо дугаар сарын сүүлээс хойш хийсэн анхны цэргийн ажиллагаа болж байна. АНУ-ын талын мэдээлснээр, Ираны цэргүүд Ормузын хоолойд далайн мина байрлуулах бэлтгэл хийж байсан нь ажиллагаа явуулах шалтгаан болжээ.
Үүний хариуд Тегеран Йордан дахь АНУ-ын цэргийн байрлал руу баллистик пуужингаар довтолсон ч ихэнхийг нь амдан устгасан бөгөөд одоогоор томоохон хохирол гараагүй байна.
Энэхүү үйл явдал нь сүүлийн үед харьцангуй намжмал байсан хоёр улсын харилцаа дахин хурцдах эрсдэлтэйг харуулж байна. Ялангуяа Ормузын хоолойн тээвэрлэлт дахин тасалдах эрсдэл нэмэгдсэнээр газрын тосны үнэ өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
