Nvidia компанийн тайлан зарлагдлаа
Тус компанийн II улирлын орлого 96.22 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 92.17 тэрбум ам.доллароос өндөр байлаа.
Хамгийн их анхаарал татсан зүйл нь Nvidia-ийн ирэх жилийн төсөөлөл байв. Санхүү хариуцсан захирал Колетт Крессийн мэдээлснээр, компани 2027 оны санхүүгийн жилд орлогоо 70%-иар өсгөнө гэж тооцоолж байна. Энэ нь шинжээчдийн хүлээж байсан 44%-ийн өсөлтөөс хавьгүй өндөр үзүүлэлт юм.
Компанийн ашиг ч мөн огцом нэмэгджээ. II улирлын цэвэр ашиг 53.95 тэрбум ам.доллар болсон нь жилийн өмнөх 24.76 тэрбум ам.доллароос хоёр дахин гаруй өссөн үзүүлэлт юм. Одоогоор Nvidia-ийн нийт борлуулалтын 92%-ийг дата төвийн бизнес бүрдүүлж байна. Үүнд тус компанийн зах зээлд тэргүүлэгч хиймэл оюун ухааны чипүүдийн борлуулалт багтдаг.
АНУ-ын Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр Nvidia-д зарим хуучин үеийн чипүүдээ Хятадад худалдах зөвшөөрөл олгосон. Гэвч Хятад дахь борлуулалт удаашралтай байгаа бөгөөд Хятад руу нийлүүлсэн эдгээр чипийн борлуулалт дата төвийн нийт орлогын 1%-д ч хүрээгүй байна.
Үүнээс гадна Amazon Web Services (AWS) Nvidia-аас 2 сая GPU худалдан авахаар болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
