Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

SpaceX компани 100 тэрбум ам.доллароор сансрын буудал байгуулна

SpaceX компани 100 тэрбум ам.доллароор сансрын буудал байгуулна

SpaceX компани 100 тэрбум ам.доллароор сансрын буудал байгуулна

SpaceX 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэ сансрын хөөргөх цогцолбор байгуулахаар төлөвлөж байна.

Starbase, Louisiana нэртэй уг цогцолбор нь SpaceX-ийн бүрэн дахин ашиглах зориулалттай Starship пуужингийн үндсэн хөөргөх төв болох юм. Starship-ийн амжилт нь компанийн Starlink хиймэл дагуулын сүлжээг эрчимтэй тэлэх, сансарт дата төв байгуулах, цаашлаад Ангараг гарагт хүрэх урт хугацааны төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой.

Илон Маскийн мэдээлснээр шинэ төслийн хүрээнд Луизиана мужид 10,000 орчим ажлын байр бий болох боломжтой. Харин мужийн тооцоогоор ирэх 10 жилд 3,000 шууд болон 8,100 орчим шууд бус ажлын байр шинээр бий болно.

Мөн SpaceX шинэ байгууламжийн эргэн тойрон дахь намгархаг газар, эргийн экосистемийг сэргээх төсөлд мужийн захиргаатай хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Энэхүү мэдээний дараа SpaceX-ийн хувьцаа 2.2% орчим өсөж, 137.95 ам.долларт хаагджээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.