Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци 2026 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци 2026 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци 2026 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD), (MSE: ERDN) 2026 оны II улирлын үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа. Тайлант улиралд Баянхөндий алтны уурхайн олборлолт эрчимжиж, компанийн санхүүгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлсэн бол Зуун Мод, Тэрэг Уул зэрэг хайгуул, хөгжүүлэлтийн төслүүдэд ахиц гарлаа.

Баянхөндийн алтны олборлолт 37%-иар өслөө

Баянхөндий алтны уурхайгаас II улиралд 11,709 унц алт, 3,317 унц мөнгө олборлож, борлуулсан байна. Алтны олборлолт өмнөх улирлаас 37%-иар өссөн бөгөөд алтны борлуулалтын дундаж үнэ нэг унц тутамд 4,493 ам.доллар байв. Ингэснээр алт, мөнгөний нийт борлуулалтын орлого 53 сая ам.долларт хүрчээ.

Баянхөндий уурхайн олборлолт эхэлсэн нь Эрдэнэ Ресурсийн санхүүгийн үр дүнд мэдэгдэхүйц өөрчлөлт авчирлаа. Компани 2026 оны II улиралд 9.99 сая канад долларын цэвэр ашигтай ажилласан бол өмнөх оны мөн үед 4.12 сая канад долларын цэвэр алдагдалтай байжээ.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авч эхэллээ

Эрдэнэ Ресурс 2026 оны 6-р сарын 30-наас хувьцаагаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд нийтэд чөлөөтэй арилжаалагдаж буй хувьцааны ойролцоогоор 10% буюу 4.9 сая хүртэлх хувьцааг худалдан авч, хүчингүй болгох боломжтой. Одоогийн байдлаар компани 94,400 ширхэг хувьцааг дунджаар 5.21 канад долларын үнээр эргүүлэн худалдан авч, хүчингүй болгожээ.

Тайлангийн дэлгэрэнгүй: FSMDA.pdf 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.