Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Super Micro: Богино хугацааны саатал байсан ч AI серверийн урт хугацааны эрэлт хүчтэй байна

Super Micro: Богино хугацааны саатал байсан ч AI серверийн урт хугацааны эрэлт хүчтэй байна

Super Micro: Богино хугацааны саатал байсан ч AI серверийн урт хугацааны эрэлт хүчтэй байна

Super Micro Computer компани 2027 оны санхүүгийн жилийн орлогоо $65-72 тэрбум хүрнэ гэж таамагласан нь зах зээлийн $52.5 тэрбумын дундаж хүлээлтээс мэдэгдэхүйц өндөр тогтсон байна. AI технологийг дэмжих дата төвийн хөрөнгө оруулалт эрчимжиж, серверийн эрэлт нэмэгдэж байгаа нь компанийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байна.

Мөн дөрөвдүгээр улирлын нийт ашгийн маржин 17.5% хүрсэн нь компанийн өмнөх таамгаас давсан үзүүлэлт болсон ч орлого $11.12 тэрбум хүрч, зах зээлийн $11.55 тэрбумын хүлээлтээс бага гарсан байна. Компани үүнийг зарим харилцагчийн цахилгаан, хөргөлт болон сүлжээний бэлэн байдлаас шалтгаалсан гэрээний хойшлуулалттай холбон тайлбарлажээ.

Технологийн болон үүлэн үйлчилгээний томоохон компаниуд AI дэд бүтцэд зарцуулах хөрөнгө оруулалтаа бууруулахгүй байгаатай холбоотойгоор AI серверийн эрэлт цаашид өндөр хэвээр байх төлөвтэй талаар онцолсон байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.