Ормузын хоолойн хэлэлцээрийн гол маргаан: Хяналт ба төлбөр
Иран Ормузын хоолойн асуудлаарх хэлэлцээнд ахиц гарсан гэж мэдэгдсэн ч гол нөхцөлүүд дээр талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна. Одоогоор хэлэлцэж буй хувилбараар тус хоолойгоор нэвтрэх усан онгоцны хөдөлгөөнд Иран хяналт тавих боломж яригдаж байгаа нь бүс нутгийн хүчний тэнцвэрт нөлөөлөхүйц чухал өөрчлөлт юм.
Тегеран Омантай хийж буй яриа хэлэлцээ “суурь ойлголцолд” хүрсэн гэж мэдээлж, худалдааны хөлгүүдийг Ираны нутаг дэвсгэрийн усаар зорчуулах зохицуулалтын талаар ярилцаж байгааг онцлов. Үүнтэй холбоотойгоор Иран дамжин өнгөрөх ачааны үнийн 5-7%-тай тэнцэх төлбөр авах санал гаргасан бол Оман ойролцоогоор 3%-ийн хувилбар дэвшүүлж, харин АНУ төлбөргүй байх байр суурьтай байна.
Мөн Иран АНУ цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлбэл Персийн булангийн орнуудын эрчим хүчний дэд бүтцэд хариу арга хэмжээ авна гэж анхааруулжээ. Харин Доналд Трамп мөргөлдөөнийг дипломат замаар шийдвэрлэхийг илүүд үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
