Amazon-ийн өсөлтийн шинэ хөдөлгүүр: AI ба дата төвүүд
Amazon-ийн 2-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтийг давж, ялангуяа Amazon Web Services (AWS)-ийн хүчтэй өсөлт нь хиймэл оюун ухаанд хийж буй их хэмжээний хөрөнгө оруулалт бодит эрэлтээр дэмжигдэж байгааг харууллаа.
AWS-ийн орлого өмнөх оны мөн үеэс 37%-иар өсөж $42.2 тэрбумд хүрсэн нь зах зээлийн таамагласан 31%-ийн өсөлтөөс давж, сүүлийн 18 улирлын хамгийн хурдан өсөлт боллоо. Энэ нь AI дата төв, үүлэн тооцооллын үйлчилгээний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгааг илтгэж байна.
Гэсэн хэдий ч AI дэд бүтэц, дата төвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр богино хугацаанд мөнгөн урсгалд дарамт үзүүлж, компанийн сүүлийн 12 сарын чөлөөт мөнгөн урсгал $7.6 тэрбумын сөрөг үзүүлэлттэй гарлаа. Үүнтэй төстэй дарамт Microsoft, Alphabet Inc., Meta Platforms зэрэг бусад том технологийн компаниудад ч ажиглагдаж байна.
Ийнхүү Amazon-ийн тайлан нь AI-д хийж буй асар их хөрөнгө оруулалт богино хугацаанд зардал нэмэгдүүлж байгаа ч урт хугацаанд үүлэн тооцоолол, дата төвийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байгааг харууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
