Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Технологийн хувьцаанууд зах зээлийн өсөлтийг тэргүүллээ

Технологийн хувьцаанууд зах зээлийн өсөлтийг тэргүүллээ

Технологийн хувьцаанууд зах зээлийн өсөлтийг тэргүүллээ

Microsoft-ийн хүлээлтээс давсан санхүүгийн тайлан болон АНУ-ын PCE инфляц саарсан үзүүлэлтүүд Уолл Стритийг хүчтэй өсөлтөд хүргэлээ. Өмнө нь мэдээлснээр Microsoft-ийн Azure үүлэн үйлчилгээний орлого 43%-иар өсөж, AI-д хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэлснийг харуулснаар зах зээл энэхүү үзүүлэлтийг эергээр үнэлжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын PCE инфляц 6-р сард 3.7% болж, өмнөх сарын 4.1%-аас буурсан нь инфляцын дарамт түр намжиж байна гэсэн дохиог өглөө. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид есдүгээр сард бодлогын хүү өсөх магадлалыг бууруулан үнэлж эхэлсэн нь зах зээлийн өсөлтийг давхар дэмжсэн байна. Эдгээр эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр технологийн болон AI-тэй холбоотой хувьцаанууд өргөн хүрээнд өсөж, PHLX Semiconductor Index 8.2%, Nasdaq 2.78%, S&P 500 1.66%, Dow Jones 1.19%-иар өсөж арилжааг өндөрлүүллээ. Гэсэн ч инфляцын бууралт нь голлон шатахууны үнийн түр хугацааны бууралтаас шалтгаалсан тул Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл үргэлжилбэл дараагийн саруудад инфляц дахин өсөх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.