Microsoft: AI хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэллээ
Microsoft энэ улиралд зах зээлийн хүлээлтээс давсан үр дүн тайлагнаж, Azure үүлэн үйлчилгээний орлого 43%-иар өссөн нь зах зээлийн 39.98%-ийн төсөөллийг давлаа.
Компанийн нийт орлого 18%-иар өсөж 90 тэрбум ам.долларт хүрсэн бол нэгж хувьцаанд ногдох ашиг 4.74 ам.доллар болж, зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан байна.
Гүйцэтгэх захирал Сатья Наделла Microsoft өмнө нь OpenAI-ийн загварт түлхүү түшиглэдэг байсан бол одоо өөрийн AI загвар болон чипүүдийг хөгжүүлж, тооцооллын үр ашгаа 40% хүртэл сайжруулсан гэж мэдэгдлээ. Ингэснээр хэрэглэгчид өртөг болон гүйцэтгэлдээ тохируулан өөр өөр AI технологийг сонгох боломжтой экосистемийг бүрдүүлэхээр зорьж байгаагаа онцолсон байна.
Хэдийгээр AI дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа ч хүчтэй орлогын өсөлт, Azure-ийн өндөр гүйцэтгэл нь эдгээр хөрөнгө оруулалт бодит мөнгөн урсгал, ашиг болгон хувирч эхэлснийг харуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
