Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ

Холбооны Нөөцийн Сан (ХНС) бодлогын хүүгээ 3.50%-3.75% түвшинд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Гэсэн ч 12 гишүүнтэй бодлого тодорхойлогч хорооны 3 гишүүн бодлогын хүүг 0.25 нэгжээр нэмэгдүүлэх санал өгсөн нь инфляцын эрсдэл өндөр хэвээр байгааг харууллаа.

ХНС-ийн дарга Кевин Уорш инфляцыг 2%-ийн зорилтот түвшинд хүргэхийн төлөө тууштай ажиллана гэдгээ онцолж, хэрэв инфляц өндөр хэвээр үргэлжилбэл бодлогын хүүг нэмэгдүүлэх нь боломжит хувилбар гэдгийг мэдэгдсэн ч дараагийн хурлаар ямар шийдвэр гаргах талаар тодорхой дохио өгсөнгүй.

Ойрын хоёр сарын инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд ХНС-ийн дараагийн шийдвэрт гол нөлөө үзүүлэхээр байгаа бөгөөд инфляц мэдэгдэхүйц саарахгүй бол есдүгээр сард бодлогын хүүг 0.25 нэгжээр нэмэгдүүлэх боломж өндөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.