Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Tesla-ийн дараагийн том бооцоо: Цахилгаан машин биш, AI ба роботууд

Tesla-ийн дараагийн том бооцоо: Цахилгаан машин биш, AI ба роботууд

Tesla-ийн дараагийн том бооцоо: Цахилгаан машин биш, AI ба роботууд

Элон Маск Tesla компанийг уламжлалт цахилгаан автомашин үйлдвэрлэгчээс давж, AI, өөрөө жолоодлоготой технологи болон роботикийн компани болгон өргөжүүлэх стратегиа эрчимжүүлж байна.

II улиралд Tesla 480 мянга гаруй автомашин нийлүүлж, нийт орлого нь 28.24 тэрбум ам.долларт хүрсэн ч ашиг нь зах зээлийн хүлээлтэд хүрсэнгүй. Ялангуяа автомашины нийт ашгийн маржин 16.3% болж буурсан нь зах зээл дэх өрсөлдөөн ширүүсэж, борлуулалтаа дэмжихийн тулд үнэ бууруулах стратеги үргэлжилж байгааг илтгэж байна. Харин нөгөө талд Tesla ирээдүйн өсөлтийн гол тулгуураа AI болон роботикийн чиглэлд төвлөрүүлж байна. Тус компани энэ онд 25 тэрбум ам.доллароос дээш хөрөнгө зарцуулахаар төлөвлөж байгаа юм. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчдын хувьд гол асуулт хэвээр байна.

 Tesla-ийн AI, роботакси болон роботикийн томоохон амлалтууд хэзээ бодит орлого, ашигт ажиллагаа болж хувирах вэ? Энэ тодорхойгүй байдал болон автомашины бизнесийн маржины дарамт давхацсанаар тайлангийн дараа компанийн хувьцааны ханш ойролцоогоор 4%-иар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.