Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Наадмын амралтын үеэр АНУ-ын зах зээлд юу болов?

Наадмын амралтын үеэр АНУ-ын зах зээлд юу болов?

Наадмын амралтын үеэр АНУ-ын зах зээлд юу болов?

АНУ-ын инфляц огцом буурлаа Зургадгаар сард АНУ-ын Хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх сараас 0.4%-иар буурлаа. Энэхүү бууралтын гол шалтгаан нь эрчим хүчний үнэ 5.7%-иар огцом буурсан явдал байлаа.

Жилийн дүнгээр:

-Нийт инфляц 4.2%-аас 3.5% болж буурсан.

-Суурь инфляц 2.9%-аас 2.6% болж саарсан.

Үүний дараа зах зээл Fed 7-р сард бодлогын хүүгээ дахин нэмэх магадлалыг эрс бууруулсан байна.

- Томоохон банкнуудын тайлан хүлээлтээс давлаа Орлогын тайлангийн улирал эхэлж JPMorgan Chase, Goldman Sachs зэрэг томоохон банкнууд зах зээлийн төсөөллөөс давсан ашиг тайлагнав. Харин голлох хагас дамжуулагч, санах ойн чип болон хиймэл оюун ухааны дэд бүтцийн компаниудын тайлан энэ долоо хоногоос эхэлж зарлагдахаар байна.

- Технологийн хувьцаанууд зах зээлийн уналтыг тэргүүлэв АНУ-ын гол индексүүд долоо хоногийн турш ерөнхий унаад байна. Салбарын хувьд мэдээллийн технологи болон харилцаа холбооны үйлчилгээ хамгийн сул үзүүлэлттэй байсан бөгөөд томоохон технологийн болон AI компанийн хувьцаануудын уналт голлон нөлөөлөв. Харин газрын тосны үнэ өссөнөөр эрчим хүчний салбар хамгийн өндөр өсөлттэй салбар болж чадлаа.

- АНУ, Ираны мөргөлдөөн гүнзгийрч, тогтворгүй байдал нэмэгдлээ.АНУ Ираны эсрэг найм дахь шөнөө дараалан агаарын цохилт хийж, Ормузын хоолойн орчим дахь Ираны эргийн хяналт, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн байгууламжуудыг онилсон талаар мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.