Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль батлагдлаа
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Б.Жаргалан нарын 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль-ийн төслийг УИХ 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр эцэслэн баталлаа.
Тус хууль батлагдсанаар татварын орчинд хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх дараах өөрчлөлтүүд хэрэгжихээр байна.
1. Санхүүгийн байгууллагуудын татварын тэгш орчин бүрдэнэ
Өмнө нь зөвхөн арилжааны банкуудын гадаад, дотоодоос татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн хүүгийн орлогод 5 хувийн татварын зохицуулалт үйлчилдэг байсан бол энэхүү зохицуулалтыг бусад санхүүгийн байгууллагад мөн адил хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
2. Хөрөнгийн зах зээлийн татварын хөнгөлөлтийн хугацаа уртаслаа
Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээл дээр нээлттэй арилжаалагдсан хувьцаа, өрийн хэрэгсэл (бонд) болон бусад үнэт цаасыг худалдаж борлуулснаас үүсэх орлогод ногдох албан татварын:
- 2024–2026 онд мөрдөж байсан 90 хувийн хөнгөлөлтийг 2034 он хүртэл,
- 2027–2029 онд мөрдөхөөр төлөвлөсөн 50 хувийн хөнгөлөлтийг 2035–2040 он хүртэл тус тус сунгахаар болж байна.
Ингэснээр хөрөнгө оруулагчдын ханшийн зөрүүнээс олох орлогод үзүүлж буй татварын бодлогын дэмжлэг урт хугацаанд хадгалагдаж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих эрх зүйн орчин улам бүр тогтвортой болох юм.
Мөн татварын эерэг зохицуулалтаас гадна Бизнес эрхлэхийг хамгаалсан, Зөвшөөрөл мэдэгдэлтэй холбоотой олон өөрчлөлт цуг ороод байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
