DeepSeek өөрийн AI чипийг хөгжүүлж эхэллээ
Хятадын хиймэл оюун ухааны DeepSeek компани өөрийн AI чипийг хөгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ. Хэрэв төсөл амжилттай хэрэгжвэл тус компани Nvidia болон Huawei-ийн чипээс хамааралтай байдлаа бууруулж, AI дэд бүтцээ өөрөө хөгжүүлэх стратегийн шинэ шатанд шилжих юм. Мөн АНУ-ын экспортын хязгаарлалтын улмаас хамгийн сүүлийн үеийн AI чипүүдийг авах боломж хязгаарлагдсан нь Хятадын компаниудыг дотоодын технологио хөгжүүлэхэд улам түлхэц өгч байгаа бөгөөд DeepSeek-ийн энэхүү төсөл нь Хятадын AI салбарын бие даасан байдлыг нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
