БНХАУ-ын технологийн компаниудад хөрөнгө оруулах цаг нь иржээ
АНУ, БНХАУ-ын технологийн өрсөлдөөн шинэ шатанд шилжиж, одоо зөвхөн дотоодын зах зээл бус дэлхийн хэрэглэгчид, дэд бүтэц, технологийн экосистемийг хэн удирдах вэ гэсэн өрсөлдөөн болон өргөжиж байна. Хятадын компаниуд хиймэл оюун ухаан, дата төв, үүлэн тооцоолол зэрэг салбарт олон улсын зах зээлд эрчимтэй тэлж байгаа бол АНУ ч холбоотон орнуудтайгаа хамтран технологийн нөлөөгөө хадгалах бодлогоо улам эрчимжүүлж байна.
Хятадын технологийн компаниудын дараагийн зорилго нь зөвхөн өндөр үзүүлэлттэй, хямд өртөгтэй хиймэл оюун ухааны загвар хөгжүүлэх бус, үйлдвэрлэл болон бусад салбаруудад хиймэл оюун ухааныг өргөн хүрээнд нэвтрүүлж, аж үйлдвэрийн экосистемтэй нэгтгэхэд чиглэж байна.
Хятадын компаниуд дэлхийн үүлэн тооцооллын зах зээлд байр сууриа тэлэхээр дата төвүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Alibaba Франц дахь гурав дахь дата төвөө байгуулснаар Европ дахь сүлжээгээ өргөжүүлж, Их Британи болон Германд ажиллаж буй дата төвүүдтэйгээ холбон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон.
Мөн Alibaba болон ByteDance компаниуд Азийн бүсэд дата төвүүдээ эрчимтэй нэмэгдүүлж байгаа бол Amazon, Google, Microsoft, Oracle зэрэг АНУ-ын технологийн аваргууд мөн адил бүс нутагт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Мөн 2030 он гэхэд дэлхийн дата төвийн эрэлтийн 34 орчим хувийг Ази, Номхон далайн бүс бүрдүүлэх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
