Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

SpaceX Nasdaq-100 индекст багтсанаар, ETF сангуудаас их хэмжээний худалдан авалтын эрэлт бий болно

SpaceX Nasdaq-100 индекст багтсанаар, ETF сангуудаас их хэмжээний худалдан авалтын эрэлт бий болно

SpaceX Nasdaq-100 индекст багтсанаар, ETF сангуудаас их хэмжээний худалдан авалтын эрэлт бий болно

Элон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компани IPO хийснээсээ хойш ердөө нэг сарын дотор Nasdaq-100 индексэд багтах эрхээ авч, тус индексийн түүхэн дэх хамгийн хурдан бүртгэгдсэн компаниудын нэг болох гэж байна. Nasdaq биржийн мэдээлснээр, шаардлагуудыг бүрэн хангаж дуусвал SpaceX-ийн хувьцаа 7-р сарын 7-ны арилжаанаас албан ёсоор Nasdaq-100 индексийн бүрэлдэхүүнд орно.

Энэхүү өөрчлөлт нь SpaceX-ийн хувьцаанд шинэ худалдан авалтын томоохон урсгал бий болгох төлөвтэй байна. Учир нь 800 тэрбум ам.доллараас давсан хөрөнгийг удирддаг Nasdaq-100 индексийг дагадаг ETF болон индексийн сангууд шинэ бүрэлдэхүүнээ даган SpaceX-ийн хувьцааг зайлшгүй худалдан авах шаардлагатай болно. Үүнд дэлхийн хамгийн алдартай ETF-үүдийн нэг болох Invesco QQQ Trust (QQQ) ч багтаж байгаа бөгөөд энэхүү сан нь хиймэл оюун ухааны өсөлтийг илэрхийлдэг гол индексүүдийн нэг гэж тооцогддог.

SpaceX нь индексэд 1%-иас бага жинтэйгээр багтах төлөвтэй байгаа ч компанийн чөлөөтэй арилжаалагдах хувьцааны хэмжээ (free float) нийт зах зээлийн үнэлгээтэй нь харьцуулахад харьцангуй бага тул индексийн сангуудаас хийгдэх худалдан авалт нь хувьцаанд мэдэгдэхүйц эрэлт бий болгох боломжтой гэж үзэж байна.

IPO хийснээсээ хойш зах зээл дээр хамгийн идэвхтэй арилжаалагдсан хувьцаануудын нэг болоод буй SpaceX-ийн хувьд Nasdaq-100 индексэд багтаж буй нь институциональ хөрөнгө оруулагчдын эрэлтийг дахин нэмэгдүүлж, хувьцааны ханшид эерэг дэмжлэг үзүүлэх чухал хүчин зүйл болох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.