АНУ, Иран дахин гал зогсоож, хэлэлцээ сэргээхээр тохиролцлоо
АНУ болон Иран сүүлийн өдрүүдэд эрчимжсэн цэргийн мөргөлдөөнийг түр зогсоож, хэлэлцээг дахин эхлүүлэхээр тохиролцлоо. Ингэснээр энэ сарын эхээр байгуулсан түр энхийн хэлэлцээр нуран унах эрсдэлээс түр хугацаанд гарч байна.
Сүүлийн хэд хоногт нөхцөл байдал хурцдаж, Ираны талаас Кувейт болон Бахрейн дахь АНУ-ын цэргийн баазууд халдлага хийсний дараа Доналд Трамп “Иран тохиролцоогоо зөрчвөл цэргийн ажиллагааг бүрэн эрчимжүүлнэ” хэмээн хатуу анхааруулга өгөөд байсан юм.
Хоёр талын шинэ тохиролцооны хүрээнд Ормузын хоолойгоор дамжих усан тээвэр дахин чөлөөтэй үргэлжлэх бөгөөд техникийн хэлэлцээ ирэх долоо хоногоос Катар улсад үргэлжлэхээр болжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
