Openai-ийн ipo microsoft-д асар том боломж болж авчирна
Хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчдийн нэг болох OpenAI ойролцоогоор 1 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр IPO хийхээр төлөвлөж байна. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжвэл хамгийн их ашиг хүртэх компаниудын нэг нь Microsoft байх магадлалтай.
Microsoft 2019-2023 оны хооронд OpenAI-д нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тухайн үед энэ хөрөнгө оруулалтаас 92 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр үүнээс хэд дахин өндөр үнэ цэнэ бий болжээ.
2026 оны эхээр OpenAI түүхэн дэх хамгийн том хувийн хөрөнгө босголтыг хийж, нийт 122 тэрбум ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлснээр компанийн үнэлгээ 852 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүний үр дүнд Microsoft-ийн эзэмшдэг 26.79%-ийн хувьцааны үнэ цэнэ ойролцоогоор 228 тэрбум ам.доллар болж өсжээ.
Өөрөөр хэлбэл Microsoft-ийн 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт 17 дахин өссөн гэсэн үг юм.
Гэхдээ Microsoft-ийн ашиг зөвхөн хувьцааны үнэ цэнээр хязгаарлагдахгүй. OpenAI нь Microsoft-ийн Azure үүлэн тооцооллын үйлчилгээг ашиглахаар урт хугацааны гэрээ байгуулсан бөгөөд ирэх жилүүдэд нийт 250 тэрбум ам.долларын Azure үйлчилгээ худалдан авахаар тохиролцсон байна.
Мөн OpenAI IPO хийсний дараа Microsoft хүсвэл эзэмшлийнхээ тодорхой хэсгийг зах зээл дээр зарж, их хэмжээний бэлэн мөнгө босгох боломжтой. Энэ хөрөнгийг дата төвүүд, AI серверүүд болон бусад дэд бүтцийн хөрөнгө оруулалтад ашиглах магадлал өндөр гэж тооцоолж байна.
Тиймээс OpenAI-ийн IPO нь зөвхөн OpenAI-ийн хувьд биш, харин Microsoft-ийн хувьцааны үнэ цэнэ болон ирээдүйн өсөлтийн хамгийн том хөшүүргүүдийн нэг болж магадгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
