Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

АНУ–Ираны энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч Ормузын хоолой асуудал дагуулж байна.

АНУ–Ираны энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч Ормузын хоолой асуудал дагуулж байна.

АНУ–Ираны энхийн хэлэлцээ үргэлжилж байгаа ч Ормузын хоолой асуудал дагуулж байна.

   АНУ болон Ираны хооронд өнгөрсөн долоо хоногт байгуулсан түр эвлэрлийн гэрээний дагуу анхны өндөр түвшний хэлэлцээ болсон билээ. Гэвч энхийн үйл явц эхэлж буй энэ үед Иран Ормузын хоолойн усан тээврийг дахин хааснаа зарлаж, бүс нутгийн нөхцөл байдал дахин хурцдах эрсдэл үүсээд байна.

АНУ-ын Дэд Ерөнхийлөгч JD Vance Ираны төлөөлөгчидтэй уулзаж, харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Ерөнхийлөгч Donald Trump Ираныг Ливан дахь холбоотон хүчнүүдээ зогсоохгүй бол дахин цэргийн цохилт өгөхөд бэлэн гэж анхаарууллаа.

Энэ удаагийн уулзалтаар Ираны цөмийн хөтөлбөр болон хориг арга хэмжээг цуцлах асуудлыг хэлэлцээгүй байна. Ираны тал эхний ээлжид гэрээний хэрэгжилт, ялангуяа Ливан дахь гал зогсоох нөхцөлийг хангах асуудалд төвлөрөхөө мэдэгдэв.

Хэрэв Ормузын хоолой дахин бүрэн нээгдэж, энхийн хэлэлцээ үргэлжилбэл газрын тосны үнэ дарамттай хэвээр байж, инфляцын эрсдэл буурна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.