Хятадын эдийн засаг: нийлүүлэлт хүчтэй ч эрэлт сул хэвээр
БНХАУ-ын эдийн засгийн идэвхжил 2026 оны 5-р сард суларч, дотоод хэрэглээ, хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарын дарамт үргэлжилснийг шинэ статистик харууллаа.
Тухайлбал жижиглэн худалдааны борлуулалт 2022 оны сүүлээс хойш анх удаа 0.6%-иар буурч, хэрэглээний идэвхжил сул байгааг илтгэв. Харин аж үйлдвэрийн үйлдвэрлэл 4.5%-ийн өсөлттэй гарч, ажилгүйдэл 5.1% болж буурсан нь цөөн эерэг үзүүлэлт болов.
Үүнээс харвал, Хятадын эдийн засагт үйлдвэрлэл, экспорт харьцангуй тогтвортой ч дотоод эрэлт, үл хөдлөх хөрөнгө, бизнесийн хөрөнгө оруулалт сул хэвээр байна. Ингэснээр дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлт удааширч, ойрын саруудад бодлогын нэмэлт дэмжлэг шаардлагатай болох төлөв ажиглагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
