SpaceX түүхэн дэх хамгийн том IPO-г хийж, 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүллээ
SpaceX компани АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том IPO-г хийж, 555.6 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 135 ам.доллароор үнэлэн нийт 75 тэрбум ам.доллар босголоо. Үүний дараа компанийн үнэлгээ 1.77 их наяд ам.долларт хүрч, АНУ-ын хамгийн өндөр үнэлгээтэй 8 дахь компани болж байна.
Goldman Sachs болон бусад Уолл Стритийн шинжээчид SpaceX-ийн хувьцаанд $165-190 зорилтот үнэ өгч эхэлсэн бөгөөд AI, сансар, дата дэд бүтцийг хослуулсан бизнес модель нь ирээдүйн хамгийн сонирхолтой хөрөнгө оруулалтын нэг гэж үнэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
