Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Трамп: Энхийн хэлэлцээр эцсийн шатандаа ойртож байна

Трамп: Энхийн хэлэлцээр эцсийн шатандаа ойртож байна

Трамп: Энхийн хэлэлцээр эцсийн шатандаа ойртож байна

Доналд Трамп АНУ болон Ираны хооронд үргэлжилж буй дайныг зогсоох томоохон энхийн тохиролцоонд хүрсэн бөгөөд баримт бичгийн эцсийн баталгаажуулалт хийгдвэл ирэх хэдхэн хоногт гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэж мэдэгдлээ.

Гэвч Ираны тал Трампын мэдэгдлийг бүрэн батлаагүй бөгөөд хэлэлцээрийн ихэнх хэсэг тохирсон ч эцсийн шийдвэр хараахан гараагүй, одоо дотоод шийдвэр гаргах байгууллагууд хянаж байгаа гэж мэдэгдэв.

Сүүлийн өдрүүдэд 2 улс харилцан цохилт хийж гал зогсоох хэлэлцээг дахин эрсдэлд оруулаад байсан. Ийм нөхцөлд энэхүү хэлэлцээр бодитоор хэрэгжвэл сүүлийн гурван сар үргэлжилсэн мөргөлдөөнийг зогсоох хамгийн том дипломат ахиц болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.