Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

OpenAI IPO хийх материалаа хүргүүллээ

OpenAI IPO хийх материалаа хүргүүллээ

OpenAI IPO хийх материалаа хүргүүллээ

ChatGPT-ийг хөгжүүлэгч OpenAI АНУ-ын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа нийтэд санал болгох (IPO) өргөдлөө хаалттайгаар хүргүүлснээ зарлалаа. Ингэснээр хиймэл оюуны салбарын тэргүүлэгч компаниудын хөрөнгийн зах зээлд гарах өрсөлдөөн шинэ шатанд шилжиж байна.

OpenAI зах зээлд гарахдаа 1 их наяд ам.долларын үнэлгээ авах зорилт тавьж байгаа бөгөөд IPO нь энэ оны есдүгээр сараас хэрэгжиж магадгүй байна.

Тус компани өнөөдөр долоо хоног бүр 900 сая гаруй идэвхтэй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгаа бол сарын орлого нь 2 тэрбум ам.долларт хүрээд байна. Гэсэн хэдий ч хиймэл оюуны дэд бүтэц, дата төв болон загвар хөгжүүлэлтийн өндөр зардлын улмаас 2030 он хүртэл ашигтай ажиллахгүй байж болзошгүйг хөрөнгө оруулагчдад танилцуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.