Иран, Израиль довтолгоогоо түр зогсоов
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучлалын дараа Иран болон Израиль харилцан цохилтоо түр хугацаанд зогсоохоор болсон талаар хоёр тал мэдэгдлээ. Гэсэн ч Израиль Ливанд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлбэл Иран довтолгоогоо сэргээхэд бэлэн гэдгээ анхааруулсан байна.
Түүнчлэн Трамп энхийн хэлэлцээ үргэлжилж байгааг мэдэгдсэн бөгөөд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд мөргөлдөөнийг дахин хурцатгахгүй байхыг анхааруулжээ.
Хэдийгээр довтолгоо намжсан ч хоёр тал хатуу байр сууриа хадгалсан хэвээр байна. Иран бүс нутгийн холбоотнуудынхаа эсрэг аливаа ажиллагаанд хариу өгөхөө мэдэгдсэн бол Израиль шаардлагатай тохиолдолд цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
