Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Зах зээл үүсгэх анхны захиалгууд байршиж эхэллээ

Зах зээл үүсгэх анхны захиалгууд байршиж эхэллээ

Зах зээл үүсгэх анхны захиалгууд байршиж эхэллээ

Голомт Капитал ҮЦК ХХК нь Монгол Улсад анхлан зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Монос Хүнс ХК-ийн MFC.MSE хувьцаан дээр зах зээл үүсгэх анхны авах, зарах захиалгууд албан ёсоор байршиж эхэллээ.

Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны хүрээнд Голомт Капитал ҮЦК ХХК нь дараагийн 6 сарын хугацаанд MFC.MSE хувьцаан дээр биржийн арилжааны цагийн 50-аас доошгүй хувьд хоёр талт буюу авах, зарах захиалгыг тасралтгүй байршуулж ажиллах юм.

Ингэснээр хувьцааны хөрвөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулагчид болон харилцагчдын арилжаа хийх боломж сайжрахын зэрэгцээ MFC хувьцааны зах зээлийн идэвх, хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой юм.

Цаашид бид Монголын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, арилжаанд оролцогчдын боломжийг өргөжүүлэх зорилтын хүрээнд I ангилалд бүртгэлтэй 4–5 компанийн хувьцаан дээр зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хөрөнгө оруулалтын шинэ соёлыг хамтдаа түгээцгээе.

Голомт Капитал ҮЦК ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.