АНУ квант технологийн салбараа дэмжиж эхэллээ. Дараагийн өсөх салбар
АНУ-ын Засгийн газар квант тооцооллын салбарт үйл ажиллагаа явуулдаг есөн компанид нийт $2 тэрбумын буцалтгүй санхүүжилт олгохоор болсон бөгөөд зарим компанийн хувьцааг ч эзэмшихээр болжээ.
АНУ-ын Үндэсний Стандарт ба Технологийн Хүрээлэн (NIST) уг санхүүжилтийн хүрээнд компани бүрт цөөнхийн буюу хяналтын бус хувь эзэмшил авах бөгөөд энэ нь квант технологийн салбарыг стратегийн түвшинд дэмжих бодлогын нэг хэсэг гэж мэдэгдсэн байна.
IBM компани хамгийн их дэмжлэг хүртэнэ
IBM энэхүү хөтөлбөрийн хамгийн том хүртэгч болж, АНУ-ын Худалдааны яамнаас $1 тэрбумын санхүүжилт авахаар болжээ. Үүний дараа IBM-ийн хувьцаа нэг өдрийн дотор 12%-иар өссөн байна.
IBM нь квант технологид суурилсан суперкомпьютер хөгжүүлж буй дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд энэхүү технологи нь өнөөгийн компьютерүүдийн шийдэж чаддаггүй нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үздэг.
Квант технологийн компаниудад IBM, D-Wave Quantum, Rigetti Computing, Quantum Computing зэрэг компаниуд багтаж байгаа. Мэдээ гарсны дараа квант технологийн компаниудын хувьцаа огцом өсөв. Сонирхолтой нь, санхүүжилтийн жагсаалтад багтаагүй компаниуд хүртэл квант салбарын өсөлтийн хүлээлт нэмэгдсэнээр дагаж өссөн байна.
Өнөөдөр AI салбарын дараагийн том технологийн хувьсгал юу байх вэ гэсэн асуултын хамгийн түгээмэл хариулт нь квант тооцоолол болж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
