OpenAI компани IPO хийхдээ бэлдэж байна.
OpenAI компани IPO-ийн prospectus буюу танилцуулгаа АНУ-ын зохицуулагч байгууллагад энэ баасан гарагт хүргүүлэхээр боллоо.
Одоогоор OpenAI-ийг хувийн хөрөнгө оруулагчид $850 тэрбумаар үнэлж байгаа бөгөөд IPO нь хэрэгжвэл түүхэн дэх хамгийн том технологийн IPO-уудын нэг болох төлөвтэй байна. OpenAI нь 2022 онд ChatGPT-ийг гаргаснаар дэлхий даяарх AI boom-ийг эхлүүлсэн гэж үздэг. Үүнээс хойш компани дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн технологийн компаниудын нэг болж өссөн байна.
Гэхдээ OpenAI-ийн өмнө том сорилтууд бий. Тус компани өнөөг хүртэл хөрөнгө оруулагчдаас $180 тэрбум гаруй хөрөнгө татсан ч AI дата төв, чип, тооцооллын зардал асар өндөр хэвээр байгаа тул их хэмжээний мөнгө шатаасаар байна.
Нөгөө талд Anthropic хүчтэй өрсөлдөгч болж гарч иржээ. Enterprise AI болон AI coding зах зээлд Anthropic-ийн нөлөө өсөж байгаа бөгөөд тус компани одоо $900 тэрбумын үнэлгээгээр шинэ хөрөнгө босгохоор хэлэлцэж байгаа аж. Хэрэв энэ үнэлгээ батлагдвал Anthropic үнэлгээгээрээ OpenAI-ийг давж магадгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
