AI-ийн хүлээлтийн төвд Nvidia
Nvidia-ийн улирлын тайлангийн өмнө зах зээл хүчтэй савлагаа хүлээж байгаа бөгөөд арилжааны хүлээлтээс харахад компанийн үнэлгээ нэг өдрийн дотор ойролцоогоор 350 тэрбум ам.доллароор өсөх эсвэл буурах хандлагатай байна.
Хөрөнгө оруулагчид тайлан гарсны дараа хувьцааны ханш хоёр чиглэлд ойролцоогоор 6.5%-иар хөдөлнө гэж хүлээж байгаа нь өмнөх улирлаас өндөр ч түүхэн дундаж савлагаанаас бага түвшинд байна. Энэ нь AI-ийн өсөлт үргэлжилнэ гэсэн итгэл хэвээр байгаа ч нөгөө талдаа хөрөнгө оруулагчид ашгаа хамгаалах, эрсдэлээ бууруулах хандлага нэмэгдсэнийг харуулж байна.
Зах зээл Nvidia-ийн тайлангаас AI дата төвийн эрэлт, технологийн аварга компаниудын хөрөнгө оруулалт, ашигт ажиллагааны түвшин болон ирээдүйн төлөвийн талаарх хүлээлтэд төвлөрч байна. Учир нь эдгээр үзүүлэлтүүд AI-тай холбоотой зах зээлийн өсөлт үргэлжлэх эсэхийг тодорхойлох гол хүчин зүйл болоод байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
