Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

English

Трамп Ираны саналыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн няцаалаа

Трамп Ираны саналыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн няцаалаа

Трамп Ираны саналыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн няцаалаа

Доналд Трамп Ираны талаас ирүүлсэн энхийн хэлэлцээний хариу саналыг “бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн няцааснаар дайныг ойрын хугацаанд дуусгах найдвар дахин тодорхойгүй боллоо.

АНУ-аас дэвшүүлсэн өмнөх санал нь эхний ээлжид байлдааны ажиллагааг зогсоож, дараагийн шатанд Ираны цөмийн хөтөлбөр зэрэг маргаантай асуудлыг хэлэлцэх зорилготой байсан. Харин Тегераны хариу санал нь илүү өргөн хүрээтэй буюу дайныг бүх фронтод зогсоох, АНУ-ын хоригийг цуцлах, далайн бүслэлтийг зогсоох, мөн Ормузын хоолойд өөрийн нөлөөг хадгалах шаардлагуудыг багтаасан байна. Түүнчлэн дайны хохирлын нөхөн төлбөр шаардсан нь Вашингтоны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл болсон гэж үзэж байна.

Хэдийгээр дипломат түвшинд мухардал үүссэн ч бодит байдал дээр Ормузын хоолойд тодорхой хөдөлгөөн ажиглагдаж эхэлжээ. Тухайлбал, Катарын шингэрүүлсэн хий тээвэрлэгч хөлөг Пакистан руу чиглэн амжилттай нэвтэрсэн нь дайнаас хойш анхны тохиолдол болов. Мөн Панамын далбаатай нэгэн ачааны хөлөг Ираны заасан маршрутаар хоолойг нэвтэрсэн байна.

Үүний зэрэгцээ Иран Ормузын хоолойд гадаадын цэргийн хөлгүүдийг ойртуулахгүй байх талаар анхааруулга өгч, уг бүсэд хяналтаа улам бэхжүүлэх байр суурь илэрхийлжээ.

АНУ-ын хувьд Трампын Хятад дахь айлчлал, дотоодын шатахууны үнийн өсөлт зэрэг зүйлсээс шалтгаалан дайныг дуусгах шахалт нэмэгдэж байна. Гэсэн ч талуудын байр суурийн зөрүү хэвээр байгаа нь ойрын хугацаанд бодит тохиролцоонд хүрэх боломжийг хязгаарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.